Friday, November 20, 2009

Монголд өрнөсөн хийгээд өрнөж буй ардчилал

Монголд өрнөсөн ардчилал хэдий цаг хугацаа алдаж ирсэн ч бусад орныг бодвол харьцангуй тайван замаар ирсэн гэж хэлж болно. Гэхдээ монголчуудын хувьд ардчилалыг олж авахад тийм ч амар хялбар байгаагүй. Жагсаал цуглаан хийж уриа лоозон өргөж засгийн газрыг огцрохыг шаардсан ч засгийн газар огцрохгүй байснаар үл барам цугларсан хүмүүсийг адбадан тараахыг хүртэл оролдож байсан. Гэсэн ч ард түмэн төрөөс хүчтэй зарлаж ард түмний монгол хүний “зоригоор” төр засгийг огцруулж “ардчилалаар ” амьсгалах болсон. Ийнхүү монголд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж зах зээлийн эдийн засаг ноёрхох болсон. Улмаар анхны чөлөөт ардчилсан сонгууль явагдаж ардчилсан маягаар төр засгаа сонгоцгоож шинэ ардчилсан хуулиа баталцгаасан. Тэр үе бол монгол түмний түүхэн дэх хамгийн том үйл явдлуудын нэгэнд орохуйц он жилүүд юм. Ардчилалын ач буянаар монголчууд шуудхан хэлэхэд тоолж үзээгүй мөнгө тоолж, хувийн өмч эзэмшиж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох сонгогдох гэх мэтийн олон эрхээ чөлөөтэй эдэлж чадахаар болсон. Монгол дахь ардчилал хэдий ядуурал, ажилгүйдэл дагуулсан ч монголын ард түмэн өөрсдийн сонголтондоо сэтгэл хангалуун байж өдий хүртэл ардчилалын замаар замнасаар иржээ. Харин ардчилалаас хойш нэлээд хэдэн жилд монголчуудын олж авсан ардчилал яг хэний эрх мэдэлд яг ямар шинж төрхтэй болоод байнаа. Ардчилал бидэнд чөлөөтэй үг хэлэх, засаг төрдөө шаардлага тавьж байх эрх олгосон. Гэвч бид уг эрхээ тийм ч боловсронгуйгаар эзэмшиж чадахгүй байна. Энэ нь юуны учир вэ? бидний ганц урдаа барих ёстой Ардчилал маань ард бидний өмч биш харин дээд удирдлага, засаг төрийн өмч болоод байгаа юм биш биз. “Бидний ардчилал, бид л бий болгосон” хэмээн төрийн зүтгэлтнүүд маань цээжээ дэлдэж байгаа нь ард түмнийг ойшоохгүй тэднийг үл хүндэтгэсний илрэл биш гэж үү? Ардчилал ийнхүү хэдэн удирдлагын эрх мэдэлд ороод ирэхээр ард түмэн итгэл алдрах болоод байна. Маш их зүтгэл гарган байж олж авсан ардчилалаа хэн нэгний тоглоом биш, жинхэнэ өөрсдийн өмч болгон хайрлан хамгаалж нандигнах нь иргэн бидний үүрэг болоод байна. Ардчилал хамгийн төгс төгөлдөр тогтолцоо мөн үү? гэж АНУ-ын суут сэтгэгч Уистон Черчиль “Ардчилал бол бүхнийг шийдэгч биш ба бүх сайн сайхны уурхай биш, гэхдээ бид түүнээс сайныг нь бий болгож чадаагүй байна” гэжээ. Дээрхи зүйлийг сонсоод надад нэг зүйл бодогдсон юм. Бид олж авсан ардчилалаа элдэв талаас нь гоочлох биш харин ч түүнийхээ сайн талыг нээн илрүүлж улам төгс төгөлдөр болгох хэрэгтэй юм шиг. Ардчилалыг одоо хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн шилдэг тогтолцоо гэж эрдэмтэд дараах хоёр зүйл дээр үндэслэн баталдаг. 1. Хүн төрөлхтний өрнө дорно гэж хуваагдсаар ирсэн. Энэ 2 үзэл тэс өөр байдаг ч ардчилал үүнийг ямар нэг хэмжээгээр нэгтгэж чадсан юм. Өмнө нь ямар ч зүйл түүнийг ямар нэг хэмжээгээр нэгтгэж байсангүй. 2. Ухааран ажиглаж үндэслэх үнэлгээ. Энэ нь ардчилалын давуу талыг бусадтай харьцуулж ойлгон ухаарч практикт хэрэгжүүлж батлах үйл ажиллагаа юм. Ийнхүү эрдэмтэд хүртэл баталж байхад хамгийн шилдэг нь гэдэг үнэн ч юм шиг. Гэхдээ Уистон Черчиллийн үгийг би өөрийнхөөрөө ингэж ойлгож байна. “Ардчилалын цаана түүнээс илүү нэг юм байна, эсвэл ардчилалыг илүү төгс төгөлдөр болтол нь хэрэгжүүлэх хэрэгтэй”. гэж 2 талаар ухаж ойлгож болох юм. Дүгнэлт Ардчилал бол хүмүүн бидний түүхэн хөгжлийн явц дахь нэг том үнэт зүйл бөгөөд хүн бүхэнд эрх чөлөө шударга ёс, чөлөөт нийгмийг бэлэглэсэн. Аливаа юманд сайн муу тал байдгийн адилаар ардчилалд ч бас сул тал бий. Гэвч бусад тогтолцооноос тодорхой хэмжээгээр боловсронгуй юм гэдэг нь нэгэнт батлагдсан тогтолцоо юм. Нэгэнт үүнээс сайныг нь олж аваагүй болохоор түүний сул талыг нь засч амжилт болгох нь бидний жинхэнэ ёсоор ардчилалыг хөгжүүлэхэд оруулах томоохон хувь нэмэр юм. Хэрвээ тэгэж чадсан тохиолдолд хамгийн шилдэг тогтолцоо болох нь гарцаагүй юм.

No comments:

Post a Comment