Friday, November 20, 2009

Юань улс "эссэ"

Юань улсын байгуулагдсан, мөхсөн, засаг захиргааны зохион байгуулалт, нийгэм эдийн засгийн тухайн үеийн байдлыг хүн бүр хялбархан мэдэх боломжтой тул энэ тийм ч сонирхолтой асуудал биш бололтой. Юань улсын түүхийн нэгээхэн хэсэг болох Юань улсын соёлын ололт миний сонирхлыг ихэд хөдөлгөн энэ сэдэв рүү хөтлөн орлоо. Юань улсын үед Монголын түүх бичлэг хамгийн далайцтай хөгжсөн үе гэж үздэг. 1264 оны 2р сард Хубилай хаан улсын түүх зохиох эрдэмтдийг сонгон авч “Улсын түүхийн хүрээлэн ” байгуулж зарлиг буулган, түүх зохиох газар буюу хүрээлэнг монгол эрдэмтэн удирдаж Монголын түүх Монголын төрийн зүтгэлтний намтар, үйл ажиллагааг янз бүрийн сурвалж ашиглан боловсруулж байжээ. Юань улсын эхэн үед монгол бичгийг хэсэг зуур хориглон дөрвөлжин бичгээр албан хэрэг хөтлөн зохиох, түүх зохиохыг төрөөс шаардаж байлаа. Гэвч дөрвөлжин бичиг зохиомжийн хувьд хэдийгээр шинэ зүйл байсан боловч монгол хэл, аялгуунд төдийлөн тохирохгүй түүх зохиох, төрийн хэрэг хөтлөхөд зохимжтой бус байлаа. Иймээс хятад түшмэлийн саналаар хятад үсгээр монголын түүхийг бичих, зарим монгол сурвалжийг хятад руу орчуулж, төрийн сайд түшмэдэд дөрвөлжин бичгээс гадна хятад бичиг заалгаж байв. Монголын түүхчид эртнээс эхлэн Монголчуудын түүхийг судлахдаа Хятад сурвалжид тулгуурлан ёстой гэж үзэж байсан. Түүхийн хүрээлэнгийн өргөн айлтгасны дагуу 1282 онд Сыма Цянь зарим бүтээлийг “Түн-Жан-Ам” монголчилж, уйгаржин, дөрвөлжин үсгээр барласан байна. Юань улсын үед Монголын түүхээр ялангуяа намтар судлалын чиглэлээр ихээхэн үедээ хэвлэгдэж чадаагүй дам, бичгийн сан хөмрөгт хадгалагдан үлдсэн байна. Хожуу үеийн хятадын эрдэмтэд Юань улсын үед боловсруулж бэлтгэсэн тэдгээр хэрэглэгдэхүүнүүдийг ашиглаж “Юань улсын түүх ” хэмээх томоохон бүтээлийг бичсэн байна. “Юань улсын түүх ” буюу юань иш нь нийтдээ 210 дэвтрээс бүрддэг. Хэдийгээр хятад түүхчид энэ номыг гаргасан боловч чухамдаа Юань улсын үед боловсруулсан бэлэн зүйл байсан ба түүнийг хятад түүхчид ашиглаж зарим нэг зүйлийг нэмж хятад төвийн үзлийг сурталчилж, үнэмшүүлэхэд ашигласан байна. Юань улсын сударын 1-47р дэвтэрт арван дөрвөн хааны түүх, 48-84р дэвтэрт одон орон зурхай, цаг тооны бичиг, суваг шуудуу, усжуулалтын тухай мөн газар нутаг, цэрэг зэвсэг албан татвар, санхүүгийн тухай, төрийн алба хаших түшмэлийг олох, сонгох, шилэн дэвшүүлэх ёс журам, эрүүгийн хэрэг, хэрэгтнийг илрүүлэх, нягтлан мөрдөх, шийтгэх тухай асуудал, 85-92р дэвтэрт гавьяат сайд, цэргийн эрхтэн, хаан, ордны эрх баригчдын тухай, тэдний намтар, 93-170р дэвтэрт Чингис хаанаас хойш тодорсон томоохон түшмэдийн намтар, харь улсын нэрд гарсан хүмүүсийн намтар, сүүлчийн буюу үлдсэн хэсэгт янз бүрийн хүмүүсийн намтар, бусад асуудлуудыг хамарч бичсэн байна.

No comments:

Post a Comment