Friday, November 20, 2009

Их тэнгэрийн амны хадны зураг

Улаанбаатар хотын өмнө Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн хойшоо харсан хадан хясаанд улаан зосон болон хар бэхээр зурсан зураг Монгол, Хятад, Түвд бичээс бүхий бөгөөд эдгээрийг А.П.Окладников 1960 онд анх илрүүлэн судалжээ. Улаан зосон зураг долоон хэсэг газар зурагджээ. Энд дотроо олон толботой дөрвөлжин хашлага 7, ганцаар юм уу 2, 3, 5аараа хөтлөлцөж зогссон хүний тойм зураг 29, халин нисч буй бүргэдийн зураг 3, замаар явж буй адууны зураг 2 байгаагийн надна зэрэгцээ хоёр зураас, толбо, дөрвөлжин хашлаганы өнцөг зэрэг баларч арилсан зургуудын хэсгүүд үлджээ. Эдгээрээс хамгийн тодорхой сайн хадгалагдаж үлдсэн, бусдыгаа төлөөлж чадах нэг нэг зургийн тухай өгүүлье. Энэ нь өргөн зураасаар том дөрвөлжин хашлага дүрслэн түүний дотор олон 1370 орчим дугуй толбо бүхий зураг бөгөөд хашлаганы гадна талд ганц хоёр тийм дугуй толбо ч бас байна. Хашлагын дээд талд хошуугаа хажуу тийш харуулан халин нисч яваа бүргэд шувуу, хашлаганы зүүн талд хөтлөлцөн зогссон таван хүний тойм зураг доор нь нэг амьтан дүрсэлсний зөвхөн хойд хоёр хөл эх биеийн хагас хадгалагдан үлджээ. Хашлаганы доод талд хоёр зэрэгцээ замаар хоёр адуу хөтөлж яваа гурван хүнийг тоймлон дүрсэлсэн байна. Энэ гурван хүний толгой зэрэгцээ тус бүр нэг нэг дугуй хонхор гаргажээ. Энэхүү зургийг судлаачид эртний малчин аймгуудын ертөнцийг үзэх үзэл, малын үржлийг шүтэх ёстой холбон тайлбарласан байдаг бөгөөд хүрэл зэвсгийн үед холбогдоно. Хар бэхэн зураг нь: дээрхи өгүүлсэн улаан зосон зургуудын дэргэд хар бэхээр бичсэн “Мөнх хөх тэнгэр” гэсэн үг бүхий монгол бичээс монгол дээлтэй хүн, эргэн харсан цоохор толботой согоо, бөө удганы зургаас бүрдэнэ. Тонгол дээлтэй хүүхнийг эгц урдаас нь харж дүрсэлсэн бөгөөд түүний дугариг царай монгол хүний онигордуу нүд зэргийг тодорхой зураглажээ. Урт хормойтой, өргөн ханцуйтай дээл, бүдүүн түрүүтэй ээтэн хоншоортой монгол гутал өмсчээ. Дээлийн энгэрт давхарлаж хадсан гоёл чимэг мэт зүйлийг эгнүүлэн дүрсэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь түүний өмссөн өндөр оройны нь дээр өд мэт зүйл хадсан малгай юм. Судлаачид энэ малгайн зургийг XIII зууны үед монголын язгууртан эмэгтэйчүүдийн өмсдөг байсан богтог малгай мөн гэж үзсэн байдаг. Монголын Юан гүрний үеийн их хатадын хөргийг бүгдийг мөн тийм өндөр богтог малгайтай зурсан байдаг бөгөөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт малтсан XIII зууны үеийн монгол эмэгтэйн булшнаас ийм богтог малгай хэд хэд олдоод байгаа билээ. Их тэнгэрийн амны хаданд зурсан зураг нь бидэнд анх мэдэгдэж буй монгол зураасын монгол эмэгтэйг зурсан зураг. Энэ зурагт Монголын ард түмний урлагийн бүтээлийн эртний дүр хадгалагджээ. Энэ нь дундад зууны монголчууд өөрийн урлагийн өвөрмөц уламжлалтай зураачид байсны шууд гэрч болно хэмээн нэрт археологич А.П.Окладников онцлон тэмдэглэж бичсэн байдаг.

1 comment:

  1. New Jersey, casinos can now operate in New Jersey
    New Jersey's gambling industry is now 서귀포 출장마사지 live, but 통영 출장안마 NJ casino operators will be 여수 출장샵 able to do just that in the near future. New Jersey 전라북도 출장샵 Governor Andrew Cuomo 익산 출장마사지

    ReplyDelete