Friday, November 20, 2009

Хүн хаана үүссэн бэ

Одоогоор хүний үүслийн эл асуудлаар хоёр янзын үзэл байна. Нэг дэх үзэл нь моноцентризм хүний үүслийн нэг төвт үзэл хүн тухайлсан нэг бүс цэгт нэг л бүлгээс үүсэж амьдралын төлөө тэмцлийн эрхээр тархан суурьшжээ. Хоёр дахь үзэл нь полицентризм хүний үүслийн олон төвт үзэл хүн төрөлхтөн нэг нь нөгөөгөөсөө үл хамааран дэлхийн олон газар нэг зэрэг өөр өөрийн овог бичнээс үүссэн. “Хүн байгаль сансрын амьд хэсэг, хүмүүжил, сургалтын үр дүн” гэж эртний Грекийн агуу сэтгэгч Демокрит хэлжээ. Миний бодож байгаагаар энэ тийм ч эргэлзэж үгүйсгэхээр санаа биш. Энгүй байгальд өгүүлсэнчлэн өөрчлөгдөргүйн жам ёсны цаана хүн байх ёстой. Өөрөөр хэлбэл, аливаа юмс орон цагийн дотор байнга бодитой оршдог, мөн байгаль, ертөнцөд мөнхөд хувьсан байдгийг хамт хөгжин дэвждэг гэсэн санааг хүнээр орлуулан илэрхийлсэн болно. Жишээ нь: эрт дээр үеийн хүний үүслийн талаар бидний өвөг дээдсүүд нарийн нямбай, үнэн хэрэг дээр гаргасан хүний үүслийн аман сурвалжийг бидэнд уламжлуулан үлдээжээ. Тухайлбал, “бурхан эрт дээр үед шавраар уран гоёмсог янз бүрийн дүрс хийдэг байж гэнэ. Гэтэл бурхан нэг удаа өөртөө онцгойлон урлаж байсан шавар биет “хүн” хэмээх барималыг суусан газраа мартан явсан хойгуур нэгэн нохой ирж “хүн” баримал дээр шээсэн хэрэг явдлаас хойш “хүн” барималд үс ургаж, амьд амьтан болсон гэдэг ” хэмээн аман дурдатгалд өгүүлээстэй. Харин Христосын шашны сургаалд хүмүүний үүсэл хөгжлийг ихэд сонирхолтойгоор гаргажээ. Үүнд “ертөнцийн эзэн Есүс дэлхийг зургаан өдрийн дотор бүтээгээд хүний эцэг эх Адам, Еваг дэлхийд суулгасан гэдэг. Энэ цагаас эхлэн Адам Евагаас төрсөн үр сад бүхэн дэлхийн хүний үүслийг тавьжээ.” гэж Христосын номлол Библид өгүүлжээ. Иймд дэлхийд тавигдсан шашин, зан заншил, уламжлал бүрт хүний үүслийн тухай асуудал нь нэг төвийн онолыг үгүйсгэсэн төдийгүй үнэхээр эх газар хүн үүссэн зэдгийг өгүүлж буй талаар илэрхийлжээ. Хэдийгээр орчин үеийн байгаль, номлол, биосфер экологийн онолын үүднээс түүхийн шинжлэх ухааны баримтад хандаж болохгүй боловч хүн байгалийн амьтан байсан гэдгийг мартаж болохгүй гэж би хувьдаа боддог. Төв Ази хүн төрөлхтний өлгий нутаг мөн үү? Дээр дурьдсан сургаал номлол хийсвэр боловч хүмүүсийн сэтгэл оюун ухаанд нэвтэрч шингэсэн нь үнэхээр гайхалтай. Гэсэн хэдий боловч үе үеийн сэтгэгч эрдэмтэд хүний гарал үүсэл, хөгжлийн үеийг тогтоох талаар дан ганц бус нэгдмэл санал байра суурьтай байгаа тухайд хүний үслэг өвөг анх хаана үүсч, дэлхий дахинд хэрхэн тархан түгэж нутагласан асуудлын талаар эрс тэс байр суурьтай байх нь түүх нийгэмд учруулж болох дампуурал байж магадгүй? гэсэн эргэлзээг төрүүлнэ. Одоогоор нэн эртний мичин хүний яс, багаж зэвсгийн үнэт дурсгал үлдэц их төлөв Африк тив, Ази тивээс олдож буй хэрэг явдалд XX зууны эхэн үеэс хүн үүссэн өлгий нутгийн нэгэнд Төв азийг оруулах зорилт бүхий зоригтой таамаглалыг байгаль түүхийн шинжээчид болох Г.Ф.Осборск, В.Д.Мэтью, П.П.Сушкин нарын дэвшүүлсэн санаа сүүлийн үеийн палентологи, палеоботаник, палеозоологи, археологи, шашин судлалын баримт, цаг агаарын судалгааны баримт мэдээнүүдэд тулгуурлан эл санаа батлагдсан байна. Эрин үед шилжиж өнөөгийн хүмүүсийн хийсвэр санаа бодол шинэ баримт мэдээн дээр тулгуурлах нь ерийн киног шүүмжлэх нь сайн уран бүтээлчийн ажлаас хамаарах ашиг орлого шиг санагдана. Эдгээр ололт дүгнэлтүүдийг үндэслэн Монголын эрдэмтэн Ж.Батсуурь Төв Ази түүний дундаас монгол говь хүний үүслийн төв гэдгийг биологи генетикийн судалгаагаар, Америк Европын амьтны аймгийн түүхч О.Аболь мичин хүний яс олдсон гэж одоогоор мэдэгдэж байгаа газар нутгийг Төв Азийн говь гэж археологийн судалгаагаар, Сибирийн археологич Ю.Мачанов Төв азийн, Монголын говиос хүний үлдэц ясан дурсгалын артефактын аргаар Эндрюсийн экспедицийнхэн Ази, Дорнод, Камчатк, Аляскаас говийн үлдэцийг биологи археологийн судалгаагаар нэлээд зүйлийг бичиж, нарийвчлан авч үзэж баталжээ. Дээрхи ололт баримтуудаас үзэхүл нэг хэсэг нь хүн түүний оюун санааны хөгжлөөр байгаль, биологийн урт удаан хувьслын үр дүнд анхаарлаа хандуулж, нөгөө нэг хэсэг нь хүний гүнзгийрэн хувьсан өөрчлөгдөж амьдралын хуулийн дагуу дотоод салшгүй нөхцөлтэй дасан зохицох нөхцөл бүрдсэн мэт санагдах нь дэлхийн хамгийн урт Нил мөрөнтэй зүйрлэн бодлоо. Ер нь эртний судлалын олдворуудад үндэслэн Төв Азид, түүний дотор бидний өвөг дээдсийн минь дунд хосолмол гэр бүл үүссэн тухайд “Их гэр”-ийн хүрээллийн он цаг сэлтэд тулгуурласан байдалтай мигден үед 25сая-11сая жилийн хооронд үүссэн гэж тогтоожээ. Одоо цагт дэлхий нийтэд гэр бүлийн асуудал онцгой байр суурь эзэлдэг гэж үзэх нь хэн бүхэн өнөр бүл болоод ухаарахын цагт яригдах асуудал болсон бичигдээгүй хууль гэх нь ойлгомжтой хэрэг л дээ. Санасанаа хэлэхэд “Төв Азид амьд амьтны маш балар үеийн өвөг үүссэн төдийгүй, хүний овгийн өлгий нутаг мөн ” гэж баримт нотолгоо дэвшүүлсэн эрдэмтдийн мөнхүү онол практик, шинэ шинэ томьёолол дүгнэлтүүд нь хүн хүний ухамсарлал “эх нутаг” гэж юу болох оюуны чадавхи мэдлэгт нааштай түлхэц болно гэдэгт бат итгэдэг. Дүгнэлт Хүний үүслийн үеийг Төв Азийн байгаль цаг уурын тааламжтай нөхцөл байдал, археологи, түүх ч, байгалийн шинжээчдийн дээрх таамаглал, баримтуудаас үзэхүл Төв Ази, Монголын тал нутаг нь манай дэлхийн амьтны аймаг, хүн төрөлхтний Өлгий нутаг гэж үзэх бодит үндсийг бүрдүүлж байна. Хүний үүслийн өлгий нутаг – Монгол орноо хөгжүүлэхэд та бидний хүчин зүтгэл хэрэгтэй.

No comments:

Post a Comment