Friday, November 20, 2009

Юань улс "эссэ"

Юань улсын байгуулагдсан, мөхсөн, засаг захиргааны зохион байгуулалт, нийгэм эдийн засгийн тухайн үеийн байдлыг хүн бүр хялбархан мэдэх боломжтой тул энэ тийм ч сонирхолтой асуудал биш бололтой. Юань улсын түүхийн нэгээхэн хэсэг болох Юань улсын соёлын ололт миний сонирхлыг ихэд хөдөлгөн энэ сэдэв рүү хөтлөн орлоо. Юань улсын үед Монголын түүх бичлэг хамгийн далайцтай хөгжсөн үе гэж үздэг. 1264 оны 2р сард Хубилай хаан улсын түүх зохиох эрдэмтдийг сонгон авч “Улсын түүхийн хүрээлэн ” байгуулж зарлиг буулган, түүх зохиох газар буюу хүрээлэнг монгол эрдэмтэн удирдаж Монголын түүх Монголын төрийн зүтгэлтний намтар, үйл ажиллагааг янз бүрийн сурвалж ашиглан боловсруулж байжээ. Юань улсын эхэн үед монгол бичгийг хэсэг зуур хориглон дөрвөлжин бичгээр албан хэрэг хөтлөн зохиох, түүх зохиохыг төрөөс шаардаж байлаа. Гэвч дөрвөлжин бичиг зохиомжийн хувьд хэдийгээр шинэ зүйл байсан боловч монгол хэл, аялгуунд төдийлөн тохирохгүй түүх зохиох, төрийн хэрэг хөтлөхөд зохимжтой бус байлаа. Иймээс хятад түшмэлийн саналаар хятад үсгээр монголын түүхийг бичих, зарим монгол сурвалжийг хятад руу орчуулж, төрийн сайд түшмэдэд дөрвөлжин бичгээс гадна хятад бичиг заалгаж байв. Монголын түүхчид эртнээс эхлэн Монголчуудын түүхийг судлахдаа Хятад сурвалжид тулгуурлан ёстой гэж үзэж байсан. Түүхийн хүрээлэнгийн өргөн айлтгасны дагуу 1282 онд Сыма Цянь зарим бүтээлийг “Түн-Жан-Ам” монголчилж, уйгаржин, дөрвөлжин үсгээр барласан байна. Юань улсын үед Монголын түүхээр ялангуяа намтар судлалын чиглэлээр ихээхэн үедээ хэвлэгдэж чадаагүй дам, бичгийн сан хөмрөгт хадгалагдан үлдсэн байна. Хожуу үеийн хятадын эрдэмтэд Юань улсын үед боловсруулж бэлтгэсэн тэдгээр хэрэглэгдэхүүнүүдийг ашиглаж “Юань улсын түүх ” хэмээх томоохон бүтээлийг бичсэн байна. “Юань улсын түүх ” буюу юань иш нь нийтдээ 210 дэвтрээс бүрддэг. Хэдийгээр хятад түүхчид энэ номыг гаргасан боловч чухамдаа Юань улсын үед боловсруулсан бэлэн зүйл байсан ба түүнийг хятад түүхчид ашиглаж зарим нэг зүйлийг нэмж хятад төвийн үзлийг сурталчилж, үнэмшүүлэхэд ашигласан байна. Юань улсын сударын 1-47р дэвтэрт арван дөрвөн хааны түүх, 48-84р дэвтэрт одон орон зурхай, цаг тооны бичиг, суваг шуудуу, усжуулалтын тухай мөн газар нутаг, цэрэг зэвсэг албан татвар, санхүүгийн тухай, төрийн алба хаших түшмэлийг олох, сонгох, шилэн дэвшүүлэх ёс журам, эрүүгийн хэрэг, хэрэгтнийг илрүүлэх, нягтлан мөрдөх, шийтгэх тухай асуудал, 85-92р дэвтэрт гавьяат сайд, цэргийн эрхтэн, хаан, ордны эрх баригчдын тухай, тэдний намтар, 93-170р дэвтэрт Чингис хаанаас хойш тодорсон томоохон түшмэдийн намтар, харь улсын нэрд гарсан хүмүүсийн намтар, сүүлчийн буюу үлдсэн хэсэгт янз бүрийн хүмүүсийн намтар, бусад асуудлуудыг хамарч бичсэн байна.

Манжийн үеийн Монгол орон "эссэ"

“Талын нүүдэлчин монголчууд Татах нум тахир сэлмийн хүчээр Дэлхийн дайдыг эзлэв” гэж бид Их Монгол улсынхаа найман зууны түүхийг шагшин магтаж, хөөргөдсөөр ирсэн. Иййн магтан дуулахын сацуу бидний түүхэнд нягтлан судлууштай “цагаан толбо” байдаг нь Манжийн үеийн Монгол орны асуудал юм. Манж Чин улс Монголыг эзэрхэн захирах үеийн түүх нь судалгааны арвин баялаг хэрэглэгдэхүүнтэй, Д. Гонгор, Н. Ишжамц, Ц. Насанбалжир зэрэг эрдэмтэн судлаачдын гаргасан мөр нь тодхон байгаа үед тухайн үеийн түүхийг үзэл суртлаас ангижруулан шинээр авч үзэх зайлшгүй шаардлагатай байна. Монголд өрнөсөн улс төрийн бутрал тэмцэл нь аль ч “Impery”-д тохиолддог үйлийн үр байсан. Хүчирхэг арслангууд хоолоо булаацалдан тэмцэлдэж байх зуурт хоолыг нь хулгайлдаг нь цөөврийн ёс. Хэдий хоорондоо тэмцэлдсэн ч хүчирхэг байдлаа төдий л алдаагүй монголчуудыг хэрхэн эзлэн авах нь шинэ тутам өсч томорч буй Чин улсын эздийн толгойны өвчин болсон гэдэг. Энэ нь тэдний “бодрол бичиг”-ээс тодхон харагддаг. Монголчууд тэртээ XIII зуунд Зүрчидийн алтан улсыг мөхөөсөн нь анчин, загасчин гаралтай өв залгамжлагч нь болох манж нарт гашуун сургамж байх нь дамжиггүй. Хятад, Солонгосыг эзэлж, өөрсдийгөө дэлхийн дайдыг эзэлсэн мэтээр сэтгэж байсан манж нарт монголчууд “ар шилэнд нь зоосон хутга” мэт байлаа. Харин манж нарт аз тохиож, уламжлалт Хятадын төрийн бодлогыг залгамжлан авч хэрэгжүүллээ. Энэ нь Хүннүгээс Инагших нүүдэлчдэд хэрэглэдэг байсан ов заль, арга мэх байлаа. Ляогдүний хойгоос Тэнгэр уул, Байгалийн чанадаас Цагаан хэрэм хүртэлх нутагт оволзсон тэмцэл болж, дарамт шахалт, хахуульд автан Чин улсад “хүргэн” орцгоож байв. Нутагтаа хавчигдсан цөхүр Цогт тайж, Цахар түмнийг эзлэн суусан их хааны сүүлчийн удам Лигдэн хутагт нарын эвсэл Манжийн түрэмгий бодлогыг эсэргүүцэх анхны эхлэл байсан авч өрсөлдөгч нартаа цохиулснаар Өвөр Монгол “луугийн аманд” оров. Хоёр монгол хоорондоо зодолдов. Халх Ойродын хэрүүл тэмцэл нь монголчуудын гал голомтыг эзлэн авах аятай завшааныг Манж нарт олголоо. Өмнө зүгт хүчирхэгжсэн луу, хойд зүгт хүчирхэгжиж байгаа баавгай хоёрын алиных нь ивээлийн хүртвэл хожмын өдөр мултран бүрэн эрхт байдлаа олж авах вэ? Гэсэн сонголт монголчуудын өмнө тавигдсан юм. Өндөр гэгээн Занабазарын хэлсэнчлэн “Үндэс угсаа, хэл язгуур ойролцоо” манж нарт дагаар орох нь алсыг харсан том бодлого байлаа. Бас л хоёр монгол хоорондоо зодолдов. 1691 оны Даланнуур, Ар Элстэйн гэрээ нь Монгол- Манжмйн хоорондох вассалын гэрээ байлаа. Үүгээр хэдий монголчууд төрийн тусгаар тогтнолоо алдсан ч, үндэс угсаа, хэл соёл, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа авч үлдсэн юм. 1756-1758 онд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт болсон Зүүнгарын хаант улс Манжид эзлэгдсэн авч ширүүн тэмцэл хийснээр Манжийн төрийн зүгээс “геноцид” хийхэд хүргэжээ. Энэхүү хядлагын явцад хагас сая орчим хүн амь эрсэдсэн гэдэг. 350 орчим жилийн дараа Монгол телевизээр “Хуаньжу гэг” хэмээх хядлагын эзэн Тэнгэрийг Тэтгэсэн хааныг магтан дуулсан цуврал киног гаргаж байсан нь түүхийн тохуу гэлтэй. Манжийн ноёрхлын үед Монгол орон нийгмийн бүтцийг хувьд хан, ван гүн, хутагт хувилгаад, сум ард шавь ард, хамжлага ард гэсэн бүтэцтэй байлаа. Манжийн төрөөс Монголын дотоод хэрэгт шууд оролцолгүй, Улиастай, Ховд, Их Хүрээ, Шар сүмд суулгасан төлөөний сайд нараараа дамжуулан хянаж байв. Тэднийг “амбан сайд” гэж нэрлэдэг. Одоо дипломат төлөөлөгчийн газрыг ”embassy” хэмээн нэрлэх болжээ. Манжийн төр, монголчуудын хооронд байгуулсан гэрээний дагуу монголчууд даруй 300 гаруй жил хан үндэстэнд уусахаас сэргийлж чаджээ. Мөн Манж Чин гүрний хамгийн бөглүү , зах хязгаар нутаг болон хувирсан юм. 1880-аад оноос Манжийн төрд хятад түшмэдийн нөлөө ихэсч, Монголын талаар баримтлах бодлогод өөрчлөлт гарсан нь “Шинэ засгийн бодлого” болно. Энэ бодлого нь монголчуудын язгуур эрх ашгийг хөндсөн тул яваандаа цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөөний хувьсгал гарах нөхцөлийг бүрдүүлсэн юм. “Бүү март мартвал сөнөнө” гэсэн нэгэн нэртэй нийтлэгчийн өгүүлсэнчлэн одоогийн манай улс төр, нийгэм-эдийн засгийн байдал нь Манжид эзлэгдсэн үеийн Монгол орны байдлыг санагдуулна.

Монголд өрнөсөн хийгээд өрнөж буй ардчилал

Монголд өрнөсөн ардчилал хэдий цаг хугацаа алдаж ирсэн ч бусад орныг бодвол харьцангуй тайван замаар ирсэн гэж хэлж болно. Гэхдээ монголчуудын хувьд ардчилалыг олж авахад тийм ч амар хялбар байгаагүй. Жагсаал цуглаан хийж уриа лоозон өргөж засгийн газрыг огцрохыг шаардсан ч засгийн газар огцрохгүй байснаар үл барам цугларсан хүмүүсийг адбадан тараахыг хүртэл оролдож байсан. Гэсэн ч ард түмэн төрөөс хүчтэй зарлаж ард түмний монгол хүний “зоригоор” төр засгийг огцруулж “ардчилалаар ” амьсгалах болсон. Ийнхүү монголд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж зах зээлийн эдийн засаг ноёрхох болсон. Улмаар анхны чөлөөт ардчилсан сонгууль явагдаж ардчилсан маягаар төр засгаа сонгоцгоож шинэ ардчилсан хуулиа баталцгаасан. Тэр үе бол монгол түмний түүхэн дэх хамгийн том үйл явдлуудын нэгэнд орохуйц он жилүүд юм. Ардчилалын ач буянаар монголчууд шуудхан хэлэхэд тоолж үзээгүй мөнгө тоолж, хувийн өмч эзэмшиж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох сонгогдох гэх мэтийн олон эрхээ чөлөөтэй эдэлж чадахаар болсон. Монгол дахь ардчилал хэдий ядуурал, ажилгүйдэл дагуулсан ч монголын ард түмэн өөрсдийн сонголтондоо сэтгэл хангалуун байж өдий хүртэл ардчилалын замаар замнасаар иржээ. Харин ардчилалаас хойш нэлээд хэдэн жилд монголчуудын олж авсан ардчилал яг хэний эрх мэдэлд яг ямар шинж төрхтэй болоод байнаа. Ардчилал бидэнд чөлөөтэй үг хэлэх, засаг төрдөө шаардлага тавьж байх эрх олгосон. Гэвч бид уг эрхээ тийм ч боловсронгуйгаар эзэмшиж чадахгүй байна. Энэ нь юуны учир вэ? бидний ганц урдаа барих ёстой Ардчилал маань ард бидний өмч биш харин дээд удирдлага, засаг төрийн өмч болоод байгаа юм биш биз. “Бидний ардчилал, бид л бий болгосон” хэмээн төрийн зүтгэлтнүүд маань цээжээ дэлдэж байгаа нь ард түмнийг ойшоохгүй тэднийг үл хүндэтгэсний илрэл биш гэж үү? Ардчилал ийнхүү хэдэн удирдлагын эрх мэдэлд ороод ирэхээр ард түмэн итгэл алдрах болоод байна. Маш их зүтгэл гарган байж олж авсан ардчилалаа хэн нэгний тоглоом биш, жинхэнэ өөрсдийн өмч болгон хайрлан хамгаалж нандигнах нь иргэн бидний үүрэг болоод байна. Ардчилал хамгийн төгс төгөлдөр тогтолцоо мөн үү? гэж АНУ-ын суут сэтгэгч Уистон Черчиль “Ардчилал бол бүхнийг шийдэгч биш ба бүх сайн сайхны уурхай биш, гэхдээ бид түүнээс сайныг нь бий болгож чадаагүй байна” гэжээ. Дээрхи зүйлийг сонсоод надад нэг зүйл бодогдсон юм. Бид олж авсан ардчилалаа элдэв талаас нь гоочлох биш харин ч түүнийхээ сайн талыг нээн илрүүлж улам төгс төгөлдөр болгох хэрэгтэй юм шиг. Ардчилалыг одоо хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн шилдэг тогтолцоо гэж эрдэмтэд дараах хоёр зүйл дээр үндэслэн баталдаг. 1. Хүн төрөлхтний өрнө дорно гэж хуваагдсаар ирсэн. Энэ 2 үзэл тэс өөр байдаг ч ардчилал үүнийг ямар нэг хэмжээгээр нэгтгэж чадсан юм. Өмнө нь ямар ч зүйл түүнийг ямар нэг хэмжээгээр нэгтгэж байсангүй. 2. Ухааран ажиглаж үндэслэх үнэлгээ. Энэ нь ардчилалын давуу талыг бусадтай харьцуулж ойлгон ухаарч практикт хэрэгжүүлж батлах үйл ажиллагаа юм. Ийнхүү эрдэмтэд хүртэл баталж байхад хамгийн шилдэг нь гэдэг үнэн ч юм шиг. Гэхдээ Уистон Черчиллийн үгийг би өөрийнхөөрөө ингэж ойлгож байна. “Ардчилалын цаана түүнээс илүү нэг юм байна, эсвэл ардчилалыг илүү төгс төгөлдөр болтол нь хэрэгжүүлэх хэрэгтэй”. гэж 2 талаар ухаж ойлгож болох юм. Дүгнэлт Ардчилал бол хүмүүн бидний түүхэн хөгжлийн явц дахь нэг том үнэт зүйл бөгөөд хүн бүхэнд эрх чөлөө шударга ёс, чөлөөт нийгмийг бэлэглэсэн. Аливаа юманд сайн муу тал байдгийн адилаар ардчилалд ч бас сул тал бий. Гэвч бусад тогтолцооноос тодорхой хэмжээгээр боловсронгуй юм гэдэг нь нэгэнт батлагдсан тогтолцоо юм. Нэгэнт үүнээс сайныг нь олж аваагүй болохоор түүний сул талыг нь засч амжилт болгох нь бидний жинхэнэ ёсоор ардчилалыг хөгжүүлэхэд оруулах томоохон хувь нэмэр юм. Хэрвээ тэгэж чадсан тохиолдолд хамгийн шилдэг тогтолцоо болох нь гарцаагүй юм.

Хүн хаана үүссэн бэ

Одоогоор хүний үүслийн эл асуудлаар хоёр янзын үзэл байна. Нэг дэх үзэл нь моноцентризм хүний үүслийн нэг төвт үзэл хүн тухайлсан нэг бүс цэгт нэг л бүлгээс үүсэж амьдралын төлөө тэмцлийн эрхээр тархан суурьшжээ. Хоёр дахь үзэл нь полицентризм хүний үүслийн олон төвт үзэл хүн төрөлхтөн нэг нь нөгөөгөөсөө үл хамааран дэлхийн олон газар нэг зэрэг өөр өөрийн овог бичнээс үүссэн. “Хүн байгаль сансрын амьд хэсэг, хүмүүжил, сургалтын үр дүн” гэж эртний Грекийн агуу сэтгэгч Демокрит хэлжээ. Миний бодож байгаагаар энэ тийм ч эргэлзэж үгүйсгэхээр санаа биш. Энгүй байгальд өгүүлсэнчлэн өөрчлөгдөргүйн жам ёсны цаана хүн байх ёстой. Өөрөөр хэлбэл, аливаа юмс орон цагийн дотор байнга бодитой оршдог, мөн байгаль, ертөнцөд мөнхөд хувьсан байдгийг хамт хөгжин дэвждэг гэсэн санааг хүнээр орлуулан илэрхийлсэн болно. Жишээ нь: эрт дээр үеийн хүний үүслийн талаар бидний өвөг дээдсүүд нарийн нямбай, үнэн хэрэг дээр гаргасан хүний үүслийн аман сурвалжийг бидэнд уламжлуулан үлдээжээ. Тухайлбал, “бурхан эрт дээр үед шавраар уран гоёмсог янз бүрийн дүрс хийдэг байж гэнэ. Гэтэл бурхан нэг удаа өөртөө онцгойлон урлаж байсан шавар биет “хүн” хэмээх барималыг суусан газраа мартан явсан хойгуур нэгэн нохой ирж “хүн” баримал дээр шээсэн хэрэг явдлаас хойш “хүн” барималд үс ургаж, амьд амьтан болсон гэдэг ” хэмээн аман дурдатгалд өгүүлээстэй. Харин Христосын шашны сургаалд хүмүүний үүсэл хөгжлийг ихэд сонирхолтойгоор гаргажээ. Үүнд “ертөнцийн эзэн Есүс дэлхийг зургаан өдрийн дотор бүтээгээд хүний эцэг эх Адам, Еваг дэлхийд суулгасан гэдэг. Энэ цагаас эхлэн Адам Евагаас төрсөн үр сад бүхэн дэлхийн хүний үүслийг тавьжээ.” гэж Христосын номлол Библид өгүүлжээ. Иймд дэлхийд тавигдсан шашин, зан заншил, уламжлал бүрт хүний үүслийн тухай асуудал нь нэг төвийн онолыг үгүйсгэсэн төдийгүй үнэхээр эх газар хүн үүссэн зэдгийг өгүүлж буй талаар илэрхийлжээ. Хэдийгээр орчин үеийн байгаль, номлол, биосфер экологийн онолын үүднээс түүхийн шинжлэх ухааны баримтад хандаж болохгүй боловч хүн байгалийн амьтан байсан гэдгийг мартаж болохгүй гэж би хувьдаа боддог. Төв Ази хүн төрөлхтний өлгий нутаг мөн үү? Дээр дурьдсан сургаал номлол хийсвэр боловч хүмүүсийн сэтгэл оюун ухаанд нэвтэрч шингэсэн нь үнэхээр гайхалтай. Гэсэн хэдий боловч үе үеийн сэтгэгч эрдэмтэд хүний гарал үүсэл, хөгжлийн үеийг тогтоох талаар дан ганц бус нэгдмэл санал байра суурьтай байгаа тухайд хүний үслэг өвөг анх хаана үүсч, дэлхий дахинд хэрхэн тархан түгэж нутагласан асуудлын талаар эрс тэс байр суурьтай байх нь түүх нийгэмд учруулж болох дампуурал байж магадгүй? гэсэн эргэлзээг төрүүлнэ. Одоогоор нэн эртний мичин хүний яс, багаж зэвсгийн үнэт дурсгал үлдэц их төлөв Африк тив, Ази тивээс олдож буй хэрэг явдалд XX зууны эхэн үеэс хүн үүссэн өлгий нутгийн нэгэнд Төв азийг оруулах зорилт бүхий зоригтой таамаглалыг байгаль түүхийн шинжээчид болох Г.Ф.Осборск, В.Д.Мэтью, П.П.Сушкин нарын дэвшүүлсэн санаа сүүлийн үеийн палентологи, палеоботаник, палеозоологи, археологи, шашин судлалын баримт, цаг агаарын судалгааны баримт мэдээнүүдэд тулгуурлан эл санаа батлагдсан байна. Эрин үед шилжиж өнөөгийн хүмүүсийн хийсвэр санаа бодол шинэ баримт мэдээн дээр тулгуурлах нь ерийн киног шүүмжлэх нь сайн уран бүтээлчийн ажлаас хамаарах ашиг орлого шиг санагдана. Эдгээр ололт дүгнэлтүүдийг үндэслэн Монголын эрдэмтэн Ж.Батсуурь Төв Ази түүний дундаас монгол говь хүний үүслийн төв гэдгийг биологи генетикийн судалгаагаар, Америк Европын амьтны аймгийн түүхч О.Аболь мичин хүний яс олдсон гэж одоогоор мэдэгдэж байгаа газар нутгийг Төв Азийн говь гэж археологийн судалгаагаар, Сибирийн археологич Ю.Мачанов Төв азийн, Монголын говиос хүний үлдэц ясан дурсгалын артефактын аргаар Эндрюсийн экспедицийнхэн Ази, Дорнод, Камчатк, Аляскаас говийн үлдэцийг биологи археологийн судалгаагаар нэлээд зүйлийг бичиж, нарийвчлан авч үзэж баталжээ. Дээрхи ололт баримтуудаас үзэхүл нэг хэсэг нь хүн түүний оюун санааны хөгжлөөр байгаль, биологийн урт удаан хувьслын үр дүнд анхаарлаа хандуулж, нөгөө нэг хэсэг нь хүний гүнзгийрэн хувьсан өөрчлөгдөж амьдралын хуулийн дагуу дотоод салшгүй нөхцөлтэй дасан зохицох нөхцөл бүрдсэн мэт санагдах нь дэлхийн хамгийн урт Нил мөрөнтэй зүйрлэн бодлоо. Ер нь эртний судлалын олдворуудад үндэслэн Төв Азид, түүний дотор бидний өвөг дээдсийн минь дунд хосолмол гэр бүл үүссэн тухайд “Их гэр”-ийн хүрээллийн он цаг сэлтэд тулгуурласан байдалтай мигден үед 25сая-11сая жилийн хооронд үүссэн гэж тогтоожээ. Одоо цагт дэлхий нийтэд гэр бүлийн асуудал онцгой байр суурь эзэлдэг гэж үзэх нь хэн бүхэн өнөр бүл болоод ухаарахын цагт яригдах асуудал болсон бичигдээгүй хууль гэх нь ойлгомжтой хэрэг л дээ. Санасанаа хэлэхэд “Төв Азид амьд амьтны маш балар үеийн өвөг үүссэн төдийгүй, хүний овгийн өлгий нутаг мөн ” гэж баримт нотолгоо дэвшүүлсэн эрдэмтдийн мөнхүү онол практик, шинэ шинэ томьёолол дүгнэлтүүд нь хүн хүний ухамсарлал “эх нутаг” гэж юу болох оюуны чадавхи мэдлэгт нааштай түлхэц болно гэдэгт бат итгэдэг. Дүгнэлт Хүний үүслийн үеийг Төв Азийн байгаль цаг уурын тааламжтай нөхцөл байдал, археологи, түүх ч, байгалийн шинжээчдийн дээрх таамаглал, баримтуудаас үзэхүл Төв Ази, Монголын тал нутаг нь манай дэлхийн амьтны аймаг, хүн төрөлхтний Өлгий нутаг гэж үзэх бодит үндсийг бүрдүүлж байна. Хүний үүслийн өлгий нутаг – Монгол орноо хөгжүүлэхэд та бидний хүчин зүтгэл хэрэгтэй.

Essay бичих сонирхолтой хүн бүрт зориуллаа.

Нас сүүдрийн тухай Сонгодог эссэ Мишэль дө Монтень Амьдралынхаа урт богиныг бид юунд үндэслэн тогтоодгийг би мэдэхгүй. Ухаантан мэргэд бусад хүнтэй харьцуулахад амьдралаа бушуухан дуусгахыг чармайх нь олонтаа. Амиа хорлохыг нь болиулахаар оролдсон хүмүүст Катон: “Та нарынхаар бол би амьдралаас хэтэрхий эрт буцах гэлээ хэмээн зэмлүүлэхүйц тийм залуу хүн болж таарч байна уу ” гэсэн аж. Харин тэр ердөө л дөчин найман настай байсан юм. Тийм ч олон хүн энэ насанд хүрдэггүй хэмээн тооцсондоо тэрээр өөрийгөө хангалттай амьдарсан гэж үзжээ. Үүнээс илүү наслах ёстой гэж үзэж байгаа хүмүүс бол “ахиад хэдэн жил амьдрах хугацаа үлдсэн ” гэж тооцох “амьдралын тэр хугацааг хэдийд ч богиносгож мэдэх тоо томшгүй тохиолдлуудаас ангижруулах хүчин зүйл бий” хэмээн найдах зайлшгүй үндэслэлтэй байх ёстой. Өтөлж хөгширсний үр дагавар болох хүч чадлаа барагдаж гүйцэхэд л үхнэ хэмээн найдах, чухам үүгээр л бидний амьдралын урт богино тодорхойлогдоно хэмээн үзэх нь хичнээн хоосон мөрөөдөл билээ! Ийм үхэл бол хавьгүй ховор, яавч жирийн биш тохиолдол шүү дээ. Гэтэл зөвхөн үүнийг зүй ёсны үхэл гэж нэрлээд, эгээ л бидний амьд явах ердийн нөхцлүүдэд гэнэтийн гамшиг ерөөс нүүрлэдэггүй юм шигээр, унаад хүзүүгээ хугалах, хөлөг онгоц сүйрэх үед живэх, тахал юм уу уушигны хатгаа туссанаас үүддэгийг нь зүй бус, зуурдын үхэл гэцгээдэг. Сайхан үгээр өөрсдийгөө хуурцгаахыг больё: илүү түгээмэл, энгийн, нийтлэг санагдаж буйг нь зүй ёсны хэмээн үзэх л зөв болно. Хөгширсний улмаас нас нөгчинө гэдэг бол хамгийн эцсийн тохиолдолд л байх боломжтой, үхлийн маш ховор, ер бусын хэлбэр юм. Ийм тохиолдолд биднээс хичнээн хол байна, түүнийг тооцох үндэслэл төчнөөн бага. Магадгүй, энэ нь бид хэзээ ч алхаж гарахгүй, байгалийн хууль бидэнд давж гарахыг зөвшөөрдөггүй тэр хязгаар ч байж мэднэ. Тэр хязгаар хүртэл амьд явах боломжийг хорвоо бидэнд олгох нь тун цөөн. Энэ бол байгаль хоёр гурван зуунд л нэг удаа, амьдралын тэр урт аяны туршид чөлөө зайгүй тохиолдох аюул бэрхшээл гэтэлгэн байж нэг л хүнийг шагнадаг ховорхон өглөг юм. Тиймээс бид өөрсдийн тухайд “хүн бүхэн энэ насанд хүрдэггүй шүү дээ ” гэх үзлээр л хандвал зохилтой. Нэгэнт хүмүүс энэ хүртэл зайлшгүй явах ёстой бишээс хойш энэ бол гүн уруу нь хөл тавих бололцоо бидэнд тэр зүйлийн хий үзэгдэл юм. Амьдралын маань урт богинын бодит хэмжүүр болсон ердийн хил хязгаарыг нэгэнт даваад гарчихсан тул, бидний зам цаашаа үргэлжилнэ хэмээн найдах хэрэггүй билээ. Алхам тутамд маань отож байсан, үхэж болох өчнөөн тохиолдлоос мултарсан болохоор өнөө хэр бид энд оршсоор буйн аз завшаан бол ер бусын, бараг л байж боломгүй зүйл. Тэгэхээр цаашид энэ янзаараа үргэлжилнэ гэж тооцох аргагүй. Бидэнд итгэж найдах хуурмаг сэтгэлийг төрүүлдэг нь жам ёсны өөрийнх нь буруу юм. Хүн ердөө л хорин тав наслах бололцоотой гэдгийг тар ер хэлдэггүй, гэтэл хэн болгонд ийм насыг үзтэлээ амьд явах боломж олддоггүй шүү дээ. Шүүхийн алба хашихын тулд гуч хүрсэн байхад хангалттай хэмээн тунхагласнаараа Август эртнээс Ромд тогтсон хуулиас таван жилийг нааш татсан юм. Сервий Туллий эрчүүдийг дөчин долоо хүрмэгц нь цэргийн албанаас чөлөөлж байсан бол Август үүнийг дөчин тав болгон бууруулжээ. Надад бол 55-60 наснаас өмнө хүмүүсийг албанаас чөлөөлөөд байх онцгой үндэслэл үгүй мэт санагдана. Нийгмийн сонирхол бол эрхэлж буй ажлаа аль болохуйц удаан үргэлжлүүлэх боломжийг бидэнд олгоход оршдог. Гэвч нөгөө талаас, тэдгээр албан тушаалд хүрэх бололцоог эртхэн нээх нь зөв гэж би үзнэ. Август өөрөө арван есөн насандаа ертөнцийн хувь заяаг шийдэж явсан бөгөөд тэр үедээ “ямар нэг ус урсгах хоолойг хаана байгуулах тухай асуудлыг шийдэхийн тулд гучин нас хүрсэн байх шаардлагатай” гэсэн зарлиг гаргажээ. Хорьтойдоо хүн бүрэн насанд хүрээд өөрийн чадамж бололцоог нэгэнт нээн харуулдаг гэж би үздэг. Хэрэв энэ хүртлээ дотоод сэтгэлийнх нь хүч чадал бүрэн тодорхой илэрч гараагүй бол, тэр хэзээ ч юу ч хийж чадахгүй. Чухам хүү энэ үед л бидний мөн чанар, шударгуу сайн араншингууд жинхэнээсээ илрэх бөгөөд, үгүй бол тэр хэзээ ч өөрийгөө харуулахгүй ээ. Анхнаасаа хурц байгаагүй өргөс Алсдаа хурц болдоггүй гэж шүлэгт өгүүлдэг шүү дээ. Миний мэдэх хүмүүсийн сайн сайхан чанарууд гуч хүрэхээс өмнө л энэ наснаас хойшхи үеэ бодвол илүү хүчтэй төлөвшлийг олсон байдаг. Эрт дээр үед ч бидний энэ цагт ч хэн нэгэн хүний амьдралд ч ийм л байсан бөгөөд Ханнибал, түүний агуу их өрсөлдөгч Сципион нарын тухайд яг энэ үгийг бүрэн итгэлтэй хэлж болно. Тэдний амьдралын жаргалтай сайхан үе залуудаа олж авсан нэр алдрынх нь төлөөсөнд ирсэн юм. Хожмоо ч тэд алдар хүндтэй хүмүүс байсан л даа. Гэхдээ энэ нь бусад хүнтэй харьцуулахад л тийм болохоос, өөрсөдтэй нь харьцуулаад бодоход тийм байгаагүй юм шүү. Миний хувьд, бие сэтгэл минь залуу наснаасаа олсон гэхээсээ илүү ихийг алдсан, ахисан гэхээсээ ухаарсан гэж бүрэн итгэлтэй хэлж чадна. Цагаа зөв ашиглаж чаддаг хүмүүсийн мэдлэг туршлага амьдралтай нь хамт өсөн нэмэгдэж явдаг байж магадгүй. Гэвч хурдан шаламгай, хатуу цэх байдал гэх мэт бидэнд шууд хамааралтай, сэтгэл санааны илүү чухаг бөгөөд гол чанарууд маань тэр хэрээрээ доройтож буурдаг. Ubi iam validis quassatum est viribus aevi Corpus et obtusis ceciderunt viribus artus Claudicat ingenium, delirat linguaque mensque Заримдаа бие, заримдаа сэтгэл урьтаж хөгширдөг. Ходоод гэдэс ч юм уу, хөлөөсөө түрүүлээд уураг тархи доройтсон жишээ хангалттай олныг би мэднэ. Ийм гай нь дайрсан хүндээ анзаарагдахгүй, төдийлөн тод илрэхгүй байх тусмаа л аюултай. Жам ёс маань биднийг ажил үүргээс маань чөлөөлөлгүй хэтэрхий уддаг тухай бус, харин мөнөөх ажил үүргийг бие даан гүйцэтгэх боломжийг хэтэрхий оройтож олгодог тухай яриад байгаагийн маань учир энэ. Бидний амьдрал мөнх бус. Энэ замд зүй ёсоор тохиолддог ердийн л саад тотгоруудыг онцгой чухал зүйлд тооцож, болж өнгөрсөн бүхэнд хийгээд хичнээн хугацааг дэмий хоосон өнгөрүүлсэндээ тэгтэлээ их ач холбогдол өгөх шаардлагагүй мэт надад санагдаж байна. латинаар бичсэний орчуулга Цагийн хүнд цохилтууд биеийг нэрмэн, гар хөл хөшиж хүч чадлаа барсны дараа, ухаан ч мөн доголдож, хэл үг ээдэрнэ.

Их тэнгэрийн амны хадны зураг

Улаанбаатар хотын өмнө Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн хойшоо харсан хадан хясаанд улаан зосон болон хар бэхээр зурсан зураг Монгол, Хятад, Түвд бичээс бүхий бөгөөд эдгээрийг А.П.Окладников 1960 онд анх илрүүлэн судалжээ. Улаан зосон зураг долоон хэсэг газар зурагджээ. Энд дотроо олон толботой дөрвөлжин хашлага 7, ганцаар юм уу 2, 3, 5аараа хөтлөлцөж зогссон хүний тойм зураг 29, халин нисч буй бүргэдийн зураг 3, замаар явж буй адууны зураг 2 байгаагийн надна зэрэгцээ хоёр зураас, толбо, дөрвөлжин хашлаганы өнцөг зэрэг баларч арилсан зургуудын хэсгүүд үлджээ. Эдгээрээс хамгийн тодорхой сайн хадгалагдаж үлдсэн, бусдыгаа төлөөлж чадах нэг нэг зургийн тухай өгүүлье. Энэ нь өргөн зураасаар том дөрвөлжин хашлага дүрслэн түүний дотор олон 1370 орчим дугуй толбо бүхий зураг бөгөөд хашлаганы гадна талд ганц хоёр тийм дугуй толбо ч бас байна. Хашлагын дээд талд хошуугаа хажуу тийш харуулан халин нисч яваа бүргэд шувуу, хашлаганы зүүн талд хөтлөлцөн зогссон таван хүний тойм зураг доор нь нэг амьтан дүрсэлсний зөвхөн хойд хоёр хөл эх биеийн хагас хадгалагдан үлджээ. Хашлаганы доод талд хоёр зэрэгцээ замаар хоёр адуу хөтөлж яваа гурван хүнийг тоймлон дүрсэлсэн байна. Энэ гурван хүний толгой зэрэгцээ тус бүр нэг нэг дугуй хонхор гаргажээ. Энэхүү зургийг судлаачид эртний малчин аймгуудын ертөнцийг үзэх үзэл, малын үржлийг шүтэх ёстой холбон тайлбарласан байдаг бөгөөд хүрэл зэвсгийн үед холбогдоно. Хар бэхэн зураг нь: дээрхи өгүүлсэн улаан зосон зургуудын дэргэд хар бэхээр бичсэн “Мөнх хөх тэнгэр” гэсэн үг бүхий монгол бичээс монгол дээлтэй хүн, эргэн харсан цоохор толботой согоо, бөө удганы зургаас бүрдэнэ. Тонгол дээлтэй хүүхнийг эгц урдаас нь харж дүрсэлсэн бөгөөд түүний дугариг царай монгол хүний онигордуу нүд зэргийг тодорхой зураглажээ. Урт хормойтой, өргөн ханцуйтай дээл, бүдүүн түрүүтэй ээтэн хоншоортой монгол гутал өмсчээ. Дээлийн энгэрт давхарлаж хадсан гоёл чимэг мэт зүйлийг эгнүүлэн дүрсэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь түүний өмссөн өндөр оройны нь дээр өд мэт зүйл хадсан малгай юм. Судлаачид энэ малгайн зургийг XIII зууны үед монголын язгууртан эмэгтэйчүүдийн өмсдөг байсан богтог малгай мөн гэж үзсэн байдаг. Монголын Юан гүрний үеийн их хатадын хөргийг бүгдийг мөн тийм өндөр богтог малгайтай зурсан байдаг бөгөөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт малтсан XIII зууны үеийн монгол эмэгтэйн булшнаас ийм богтог малгай хэд хэд олдоод байгаа билээ. Их тэнгэрийн амны хаданд зурсан зураг нь бидэнд анх мэдэгдэж буй монгол зураасын монгол эмэгтэйг зурсан зураг. Энэ зурагт Монголын ард түмний урлагийн бүтээлийн эртний дүр хадгалагджээ. Энэ нь дундад зууны монголчууд өөрийн урлагийн өвөрмөц уламжлалтай зураачид байсны шууд гэрч болно хэмээн нэрт археологич А.П.Окладников онцлон тэмдэглэж бичсэн байдаг.

Ишгэн толгойн хадны зураг

Монгол алтайн нурууны ар биеэс эх авсан Урд, Цэнхэр, Дунд, Хойд Цэнхэрийн гурван гол Ховд аймгийн Манхан сумын төвийн орчимд нийлж урсах ба түүний хойд талынхныг Ишгэн толгой гэнэ. Энэ орчмоос эрдэмтэд хуучин чулуун зэвсгийн үеийн хайрган хучдас зэвсэг бүхий чулуун эдлэлийг олноор олж судалсаар байна. Цэнхэрийн голын хөндийд хүн эрт цагаас нутаглан ан гөрөө хийж амьдарч өөрсдийн хийж хэрэглэж байсан хөдөлмөрийн багаж зэвсэг төдийгүй урлан бүтээсэн урлаг соёлын гайхамшигт дурсгалаа үлдээжээ. Ишгэн толгойн хаднаа үхэр, адуу, буга, янгир, тэмээ зэрэг амьтдын дүрсийг хадны толио дээр энд тэнд гол төлөв ганц нэгээр толгойг дуртай зүг рүүгээ харуулан урласан бөгөөд зургийн сийлбэрийн өнгө хадны байгалийн өнгөнөөс бараг ялгарахгүй болж зөвхөн гараар тэмтрэхэд сийлбэртэй болох нь мэдэгдэх төдий буйгаас үзэхэд эдгээр зураг нь нэлээд эртний болох нь тодорхой. Аль ч үед зургийг хаднаа сийлэхдээ гол төлөв нөмөр талыг сонгон авдаг бол Ишгэн толгойн хадны ихэнх зураг түүний хойд талд, өөрөөр хэлбэл салхин талд зонхилж буй нь санамсаргүй мэт боловч цаашид сонирхон үзүүштэй баримт юм. Ишгэн толгойн хадны нийт 150 дүрс сийлснээс: хүн 1, адуу 18, үхэр 13, буга, хандгай, гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, аргаль 11, могой 5, бар 3, тэмдэг дүрс 9 чухам ямар амьтан болох нь тодорхой танигдахгүй амьтны дүрс 53 байна. Энд дан зэрлэг амьтдыг дүрсэлсэн бөгөөд дүрслэхдээ амьтдын биеийн ерөнхий талыг хүрээлэн цохиж гаргах бүх талбайг хонхойлгон цохих хоёр үндсэн барилыг хэрэглэн тухайн амьтны дүрсийг бодит байдлаар харуулахдаа яг байгаагаар хуулбарлаагүй харин онцлог шинжийг цохон урлахын зэрэгцээ янгирын махир эврийг гоёмсог байдалтай нум хэлбэртэй гаргаж нуруунд хүргэлгүй дүрсэлсэн байхад, аргалийн эврийг тал дугуй хэлбэрээр хүзүүтэй нь давхаралдуулан махирлуулсан байна. Амьтдыг дүрслэх дээрхи үндсэн хоёр барилаас гадна сонирхууштай өөр онцлог барилууд ч энд ажиглагдана. Тухайлбал амьтны биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж зөвхөн толгойн хэсгийн бүх талбайгаар хонхойлгон дүрсэлснээр Монголын чулуун зэвсгийн урлагийн нэгэн онцлог арга болохыг бид олонтаа мэдэж болно. Амьтдын ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж гаргахдаа түүний зүрхний харалдаа хонхойлгон цохисон хүзүү нуруунаас доош хөндлөн зураас гаргаж хонхойлгосон байх нь олонтаа бөгөөд ийм барил чандмань хар үзүүрийн зурагт басхүү тогтмол ажиглагдана. Түүнчлэн ишгэн толгойн, Чандмань, Хар үзүүрийн хадны зургийн аль алинд нь том адууны дэргэд жижиг адуу(унагатай гүү) дүрсэлсэн жишээ болон энэ хоёр газрын хадны зураг нийт дүрсэлсэн амьтад дүрслэлийн арга барил зэрэг бүхий л талаараа ижил төстэй тул нэгэн үед хамаарах нь тодорхой. Харин Ишгэн толгойн зурагт амьтны гадаад тэгийг хөвөөлөн цохиж гаргаад түүний хэвлий, хөл хоёрыг залгалгүй дутуу орхисон барил буйг тэмдэглүүштэй. Дүрсэлж буй амьтныхаа зарим хэсгийг ийнхүү дутуу орхисон зураг Хойд цэнхэрийн агуй дахь Палеолитын зосон зурагт бас элбэг дайралдана. Мон түүнчлэн аргаль, гөрөөс зэргийг Ишгэн толгой, Хойд цэнхэрийн агуйн зурагт маш адилхан зурсан ба аль алинд нь 2 бөхтэй тэмээний дураг байна. Ишгэн толгойн хаднаа могойн зураг нэлээд хэд буй нь Палеолитын урлагт гарч буй шинэ зүйл бус юм. Байгаль нуурын чанадад Мальтамин палеолитын дурсгалаас олдсон арслан зааны соёогоор хийсэн ялтсан дээр гурван могойн хамт нэг дор мөн тусад нь сийлсэн могойн дүрс ч байдаг. Амьтны хүйсний харалдаа доор(зууван) тэмдэг дүрсэлсэн зураг Европ тивээс нэлээд олдсон бөгөөд манай хөрш зэргэлдээ Лена мөрний Эх Шишкиний хясааны палеолитын үед холбогдох зурагт ч бас байдаг. Ялгагдах тал нь Шишкиний хясаанд адуу үхрийн дүрс тэмдгийг зосоор зурсан байхад Ишгэн толгойн хаднаа адуу, үхэр, бугын дүрс тэдний доорх тэмдгийг хонхойлгон сийлсэн байна. Палеолитын урлагт амьтны хүйсний харалдаа доор дүрсэлсэн тэмдгийг судлаачид “эм амьтны хүйс, амьтдын үржлийг бэлгэдсэн тэмдэг” хэмээн тайлбарладаг. Ишгэн толгойн хадны зураг, Чандмань хар үзүүрийн чулуун зэвсгийн үеийн зурагтай сэдэв зохиомж , дүрсэлсэн арга барил бүх талаараа адил. Хойд цэнхэрийн агуй, Шишкиний хясааны дээд палеолитын үеийн зурагтай гол гол үндсэн шинжээрээ ижилсэж байгаа тул зургийн сийлбэр арга барил, дүрсэлсэн амьтад зэргээс эдгээр зургийн он цагийн дээд палеолитын үеэр тогтсон байна.